Олон удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан этгүүдүүдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 12 дугаар сарын 10-наас энэ оны хоёрдугаар сарын 15-ны хооронд тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 7 удаагийн үйлдлээр иргэдийн 9 тооны бод мал /үхэр 8, адуу 1/ хулгайлж, бусдад 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна