Монголын шигшээ баг Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн тав дахь тоглолтоо Мьянмарын шигшээтэй мягмар гарагт /2019.11.19/ хийлээ. Мандалай хотын “Mandalar Thiri Stadium” цэнгэлдэхэд болсон тус тоглолтод мьянмарчууд 1:0-ээр өөрийн талбайдаа манай шигшээ багийг хожсон байна.
Тоглолтын эхэнд Мьянмарын баг давамгайлж 17 дахь минутад Монголын багийн хаалганд гоол оруулсан. Хагас хамгаалагч Хлаинг Бо Бо торгуулийн талбайн гаднаас цохиж, энэ хожлын бөмбөгийг хийжээ. Тус тоглолтыг 17 мянга гаруй үзэгчид талбайд ирж үзжээ.