Өсвөрийн хоккейн Монголын шигшээ баг өнөөдөр 17 цагт Туркменистантай тоглоно

Өсвөрийн хоккейн Монголын шигшээ баг өнөөдөр 17 цагт Туркменистантай тоглоно

Зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээнд Монголын шигшээ баг 3 дахь тоглолтоо хүчирхэг бүрэлдэхүүнтэй  Узбекистаны шигшээ багтай хийсэн.

Урьдчилсан финал гэж хэлж болох тус тоглолтод манай хөвгүүд хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө 4:7-гоор дийлдсэнээр анхны хожигдлоо хүлээсэн. Тоглолтын эхний хоёр үед 4:4 тэнцсэн ч шийдвэрлэх III үед 3 шайбыг хаалгандаа алдлаа.

Монголын шигшээ багаас М.Чинзолбоо 2, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай нар тус бүр 1 гоолоор өрсөлдөгч багийнхаа хаалгыг мялаав. Монголын шигшээ баг өнөөдөр /2023.03.15/ 17:00 цагт Туркменистантай, сүүлийн өдөр буюу баасан гаригт 20:30 минутад Тайландын шигшээ багтай тус тус тоглоно.