Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Энэ хавар гэхэд 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ” гэж мэдэгдсэн нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тодруулбал, тус шийдвэр Засгийн газрын ээлжит хурлаас гаргасан хэдий ч 2023 оны улсын төсөвт мөнгө нь суугаагүй юм.
Үхрийг "эмээгжүүлэх" гэдэг нь олон улсын жишгээр бол тухайн үхрийн удам, гарал үүсэл болон тарилга гэх мэт зүйлсийг бүртгэх зорилготойгоор фермийн аж ахуйд хэрэглэдэг байна. Хэрэглэхдээ ээмэг дээрх баар кодыг тусгай зориулалтын төхөөрөмжөөр уншуулж удмын сан, тарилга, туулгад орсон эсэх бүхий л бүртгэлийг харах боломжтой байдаг.
Харин манай бэлчээрийн мал аж ахуйд ээмэгжүүлэлт үр дүнгээ өгнө гэдэг нь хэцүү. Жишээ нь малчин Доржийн үнээг бэлчээрт хэний "бух хөөж, хээлтүүлсэн" гэдгийг тодорхойлох боломжгүй.
-ОЛНЫ ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН "ҮХРИЙГ ЭЭМЭГЖҮҮЛЭХ ТЕНДЕР" ЗАРЛАГДЖЭЭ-
Тэгвэл “Бод малын ээмэг” нэртэйгээр Х.Болорчулуун сайдын мэдэгдсэн "үхрийг ээмэгжүүлэх" тендер зарлагдсан байна. Тодруулбал, тендерт нэг ээмэгний үнийг 2000 төгрөгөөр зарлажээ. Харин улсын төсөвт суугаагүй энэхүү тендерийн мөнгийг хаанаас гаргасан гэдэг нь анхаарал татаж байна. Тодруулбал, хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан байж болзошгүй юм. Учир нь тус сангийн захирлаар саяхан н.Цогтсаран гэх эрхмийг томилсон байна.
Нөгөө талаар тус тендерын үнэ өндөр байж болзошгүй байна. Тодруулбал, “Тэргүүн сүрэг” ХХК малын нэг ширхэг ээмгийг 1600 төгрөгөөр борлуулж байгаа бол БНХАУ-ын “Алибаба” цахим дэлгүүрээр худалдан авахад 0.28-0.40 ам.доллар буюу 990-1400 төгрөг, хэвлэл болон тээвэр, татвар ороод 1400-1500 төгрөг орчимд нийлүүлэх боломжтой байна. Гэвч Х.Болорчулуун сайдын тооцоолсон 13 тэрбум ба тендерт заасан ширхгийн үнэ 2000 төгрөгөөр зарлагдсан нь Монголд борлуулж байгаа худалдаачнаас авах, гадаадын цахим худалдаанаас авах хоёроос 25-40 хувиар үнэтэй байгаа юм.
Мөн иргэдийн зүгээс дээрх төсөлд бухимдалтай байгаагаа цахим орчинд нээлттэй илэрхийлж байна.
Өөрийнхөө үхэрт өөрийнхөө мөнгөөр ээмэг аваад зүүчихэж болдоггүй юм байхдаа
— Б.Дашравдан (@BDashravdan) February 9, 2023
Ямаанд халамж тарааж явсан тэнгэрлэг социалистууд өөрчлөгдөнө гэж байхгүй л юм байна
МУ -н улс төрийн хорт хавдар энэ мэт малнууд олон байгаа. Ээмэг үхэрт зүүж яахнав дээ. Өөр хийчихээр, мөнгө шаачихаар ажил олдохгүй байна уу? ? pic.twitter.com/gJ9UMRihFg
— Munkhbayar (@MunkhbayarVasha) February 8, 2023
Яахаараа ганцхан үхэрт ээмэг зүүж өгөх ёстой юм? Үхэр ямар ганцаараа мал уу? Ямаа, хонь, тэмээ, адуу, 76 -д ч бас зүүх ёстойшд.
— Саруулхан (@Saruulhan_a) February 9, 2023
Энэ ЗГ-т үнэндээ өөр хийх ажил алга уу. Эсвэл ард түмнийхээ амыг барих, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр үхэрт ээмэг зүүх… 1 зуднаар бүгд хиарах амьтанд ₮13тэрбумаар ээмэг ямар хэрэгтэйм. Хийцгүйрч байнадөө pic.twitter.com/vAcy4S8jgp
— T.Bold (@TovuuBold) February 9, 2023