Монгол Улсын иргэн олон улсын Ташаант боомт нэвтрэх үедээ 185 кг барагшун гаргахыг оролдож ОХУ-ын Алтайн хязгаарын гаалийн ажилтнуудад баригджээ.
Монгол иргэний машинд хийсэн үзлэгээр 49 ууттай зүйл илэрснийг шалган үзэхэд барагшун байсан байна. Хууль бус бараа нэвтрүүлэхийг оролдсон иргэн ОХУ-д зарж борлуулах гэж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд барагшуныг гаалийн мэдүүлгэдээ дурдаагүй, нууж хил давуулахыг оролдсон аж. ОХУ-ын Гаалийн газраас тус барааг 370 мянган рублийн үнэтэй хэмээн үнэлж хураан авчээ.