Энэ оны гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Архангай аймгийн Арвайхээр хотноо U-18 Волейболын Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тухайлбал, тэмцээнд 16 багийн 240 тамирчин оролцсон бөгөөд нийт 12 шагналт байрыг шалгаруулсан байна. Шагналт байранд:
Эмэгтэй:
- Нэгдүгээр байр - Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай, Сүглэгмаа ахлагчтай Баянхонгор аймгийн нэгдүгээр баг
- Хоёрдугаар байр - Алтанхүү эзэнтэй, Батбаяр ахлах дасгалжуулагчтай, Эрдэнэбат туслах дасгалжуулагчтай, Оюун-Ундрал ахлагчтай Өвөрхангай “Хашхан” баг
- Гуравдугаар байр - Ханддорж ахлах дасгалжуулагчтай, Баттцоож туслах дасгалжуулагчтай, Шинэсаран ахлагчтай Булган аймгийн “БТСГазар”-ын баг
Эрэгтэй:
- Нэгдүгээр байр - Пүрэвлхагва багийн эзэнтэй, Одгэрэл ахлах дасгалжуулагчтай, Билгүүн ахлагчтай Орхон аймгийн “Шигшээ баг”
- Хоёрдугаар байр - Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай, Мөнхтэмүүлэн ахлагчтай Баянхонгор аймгийн нэгдүгээр баг
- Гуравдугаар байр - Ханддорж ахлах дасгалжуулагчтай, Баттцоож туслах дасгалжуулагчтай, Анударь ахлагчтай Булган аймгийн “БТСГазар”-ын баг тус утс эхний байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Шилдэг холбон тоглогчоор
- Эрэгтэй - Орхон аймгийн Э.Билгүүн
- Эмэгтэй - Өвөрхангай аймгийн “Хашхан” багийн Х.Оюун-Ундрал
Шилдэг довтлогч
- Эрэгтэй - Булган аймгийн Д.Мөнхжаргал
- Эмэгтэй - Булган аймгийн Х.Анударь
- Шилдэг тэгш тоглогчоор
- Эмэгтэй - Баянхонгор аймгийн Э.Сүглэгмаа
- Эрэгтэй - Баянхонгор аймгийн Ж.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.