Үндэсний Дээд лигийн плэйоффийн энэ сарын 2-нд /2023.03.02/ эхэлсэн билээ.
Тодруулбал, Үндэсний дээд лигийн “Плейофф” 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Brothers VS М Гарьд цувралын тав дахь тоглолт болж байгаа бөгөөд тус тоглолтод хожсон баг цувралыг тэргүүлэх өндөр магадлалтай байгаа юм. Харин “М Гарьд” багийн тоглогч Клийнтони Өрли тоглолт дөнгөж эхлээд нэг минут 30 секунд болоход хоёр ч удаа шүүгчтэй ам зөрөн техникийн алдаа авч талбайг орхижээ.