Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 11 сарын 20, Буд гараг. Билгийн тооллын 23, Их морь одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө