Ази, номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн хамт оролцож байгаа юм.
Барилдааны үеэр өчигдөр /2023.03.09/ сонгомол бөхийн 67 кг-ын жинд барилдсан дифлимпийн алт, мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр хүрэл медалиар энгэрээ мялаав. Манай тамирчид маргааш үндсэн төрөл чөлөөт бөхөөр барилдах бөгөөд Н.Эрхэмбаяр 65 кг-д, Н.Бат-Эрдэнэ 74 кг-д, Ш.Батбаатар 86 кг-д хүч үзнэ.