Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай" болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын төмөр замын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн ЗТХЯ, Ерөнхий сайдад санал шаардлагаа удаа дараа хүргэсэн. Гэвч шаардлагад хариу өгсөнгүй. Иймээс өнөөдөр бид ажил олгогч нарын эсрэг хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх албан тоотоо хүргүүллээ. Ажил олгогчийн зүгээс цалин хөлсний шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, хамтын гэрээний зарим заалтуудыг шинэчилж өөрчлөх, зүйл заалт нэмж оруулахаас зайлсхийж, хэлэлцээрийг зогсонги байдалд оруулж байна. Сонирхлын маргаан үүсгэнэ гэдэг нь үйлдвэрчний эвлэл албан ёсоор ажил хаялт зарлах эрх нь үүсэж байна гэсэн үг юм. Ийм учраас төмөр замчдын зүгээс ажил хаяхад бэлэн болж буйгаа төрдөө мэдэгдэж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоог бодитой болгож хуульд нийцэж ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн манай тодорхой тодорхой байгууллагуудад ажлын байрны дарамтын асуудал маш ноцтой байгаа.
Тухайлбал, бэлгийн дарамт, хүчирхийлэл зодож танхайрах, хувцас солих өрөөг нь камержуулах зэрэг асуудлууд гарч байна. Энэ бол байж болохгүй зүйл боловч хийх ёстой байх ёстой зүйл шиг авч үзэж, ажиллуулдаг. Иймд Төмөр замын захиргаа анхаарлаа хандуулж оролцох цаг болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь төмөр замд ажлын байрны болон бэлгийн дарамтын дарамт үе үе гардаг. Мөн энэ төрлийн дарамт төмөр замд байдаг нь хүний эрхийн комиссоор батлагдаж байсан.
Түүнчлэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн эмнэлгийн засаглалыг хариуцсан ерөнхий хорооны Монголын талын тэргүүн нь хувь нийлүүлэгчийн бүрэн эрхт төлөөлөгч байхын зэрэгцээ шийдвэр гаргах түвшний хариуцлагаас бултах боломжгүй төрийн төлөөлөл байхын зэрэгцээ гишүүд нь ч асуудал хариуцах чадвартай. Ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Үүнээс үүдэн эд хөрөнгө шамшигдуулсан. Албан тушаалын нөлөө ашигласан гэмт хэрэг гарч болзошгүйг шалгуулах хэрэгтэй байна" гэлээ.
ҮЗЭХ: