Гурван настай хүү хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр "Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр эмнэлгийн байгууллагаас "Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. 2023 оны гуравдугаар сарын 6-7-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай Б нь бусдад зодуулж, гуравдугаар сарын 8-ны өдөр эмнэлэгт хүргэгдэн ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг нь гэртээ харж үлддэг байсан бөгөөд 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хохирогч хүүг Л болон хамтран амьдрагч Э нар нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд энэ дагуйдаа зугтсан байсныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон. Өдгөө түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд ухаангүй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд гэмтлийн зэргийг тогтоохоор шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж байгаа" гэлээ. Яллагдагч Э нь өмнө нь "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан нэгэн байжээ.