Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автозамын гэрэлтүүлгийн багана мөргөжээ.
Нийслэлийн Налайх дүүрэгт Буян Налайх худалдааны төвийн автозамын уулзвар суудлын автомашин автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, жолооч нь хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны /2023.03.08/ өдрийн 06:36 цагт дүүргийн онцгой байдлын газар ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /19 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Приус-20” загварын суудлын автомашиныг жолоодож яваад автозамын гэрэлтүүлгийн багана мөргөж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ.