Их мастер А.Энхтуул Олон улсын шатрын холбооны Глобал бодлого хариуцсан зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Их мастер А.Энхтуул Олон улсын шатрын холбооны Глобал бодлого хариуцсан зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Өнөөдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр /2023.03.08/ Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Алтан-өлзийн Энхтуул Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн Глобал бодлого хариуцсан зөвлөлд албан ёсны гишүүнээр сонгогджээ.

Энэхүү зөвлөл нь ФИДЕ-гийн хамгийн чухал асуудлуудыг хэлэлцдэг, өндөр ач холбогдолтой албан тушаал юм. А.Энхтуул 2022 онд шатрын эмэгтэйчүүдийн Монгол улсын 25 дахь аваргаар тэмцээн дуусахаас нэг тойргийн өмнө тодорсон билээ. Харин 2021 оны намар Монголын шатрын холбооны ЕНБД-аар томилогдон ажиллах болсон юм.




Өнөөдөр могой өдөр

30 минутын өмнө