АНУ-ын "Доан" их сургуулийн төгсөх дамжааны монгол оюутан, спортын мастер Болдмаагийн Бат-Эрдэнэ чөлөөт бөхийн "NAIA" дивизионд 141 фунт буюу 64 кг-ын жинд гуравдугаар байр эзэлж, АНУ-ын их, дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах /NCAA/-гийн бөхийн түүхэнд дараалан 100 ялалт авчээ.
Түүний өмнө нь "Афин-2004" олимпын аварга Каэль Сандерсон, "Сидней-2000" олимп, "Анкара 1999" дэлхийн аварга Канадын Даниэль Игали тэргүүтэй таван бөх 100-гаас дээш ялалт байгуулсан байдаг аж.