Дулааны худгаас нэр, хаяг нь тодорхойгүй цогцос олдсон байна.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 06-ны өдрийн 16:27 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 3 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй 1 хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.