Жолооч, ахлах ахлагч Д.Батсайхан Пауэрлифтингийн ДАШТ-д хилчдээ төлөөлөн оролцох эрхээ авлаа

Жолооч, ахлах ахлагч Д.Батсайхан Пауэрлифтингийн ДАШТ-д хилчдээ төлөөлөн оролцох эрхээ авлаа

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн энэ оны гуравдугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдан явагдаж 18 аймаг, есөн дүүргийн 600 гаруй тамирчин өрсөлдсөн.

Уг тэмцээнд хилчдээ төлөөлөн Хилийн цэргийн 0252 дугаар ангийн пауэрлифтингийн ОУХМ, Ази тивийн хошой мөнгөн медаль, Монгол Улсын 7 удаагийн аварга, автомашины жолооч, ахлах ахлагч Д.Батсайхан оролцож мастер-1 ангилал -74 кг-ийн жинд Deadlift-таталт 242,5 кг өргөн 1 дүгээр байр, Squat-суулт 215 кг өргөн 1 дүгээр байр, Bench Press-хэвтээ шахалт 137,5 кг өргөн 3 дугаар байр, нийлбэр дүнгээрээ 595 кг өргөж 1 байр эзлэн алтан медаль, цомын эзэн боллоо.

Ийнхүү 2023 оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгууллагдах Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

40 минутын өмнө