МҮБХ-ны дүрмийн 5.5.1 заалтын дагуу ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ.
Тухайлбал, зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй ажиллах аж.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд:
- Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- Спортын сэтгүүлч Н.Тамир
- Дуучин, МУСТА Х.Батмэнд
- Монгол улсын харцага Д.Батболд