ОУХМ З.Намуударь БНСУ-аас эх орондоо иржээ. Тэрбээр өөрийн төрөлх нутаг Хөтөл хотод таеквондогийн үндсэн төрлийн нэг болох пүмсэний бэлтгэлийг нь хариуцан, багшлахаар болсон байна.
Тэрээр МУБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангид урилгаар орж, суралцан төгссөн билээ. Ийнхүү Хөтөл хотын ''Монголын Таeквондо Хөгжлийн Төв" клуб болон салбар клубууд нь нийтдээ 9-н багштай болж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүний томоохон амжилтуудаас дурдвал,
- Таеквондогийн УАШТ-ний 8 удаагийн аварга
- Пүмсэний УАШТ-ний аварга
- Дэлхийн их наадмын 1 алт, 1 мөнгө
- Хүүхдийн спортын V их наадмын аварга
- Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- Монголын олимпын таеквондогийн их наадмын 6 удаагийн аварга
- Цэргийн таeквондогийн УАШТ алт
- Оюутны УАШТ алт, мөнгө
- Олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгөн медалиудыг хүртэж байсан.