ФОТО: Монголын пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын ордонд болж байна

ФОТО: Монголын пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын ордонд болж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн найм дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд энэ сарын 4-5-нд болж байна.

Энэ тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд суулт, таталт, шахалтын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд энэ тэмцээн тус холбооны 20 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр паралимпын аварга, дэлхийн дээд амжлтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат Э.Содномпилжээ ажиллаж байна. Сонирхуулахад энэ тэмцээнд гавьяат тамирчин Э.Баярмаа, 72 настай аав Д.Намхайдоржийн хамт өрсөлдөж байна.

Тэмцээний хамгийн залуу оролцогч 10 настай Air Sok клубын тамирчин И.Чингүнсанаа бол хамгийн ахмад нь 78 настай дэлхийн аварга Ази тивийн гурван удаагийн аварга, ОУХМ Ц.Маамчулуун юм.

ФОТО: