Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалтыг 2024 ондоо багтаан ашиглалтад оруулна гэв

Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалтыг 2024 ондоо багтаан ашиглалтад оруулна гэв

Улаанбаатар хотод Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалт энэ жил эхлэх бөгөөд 2024 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөлттэй байна гэж БОАЖ-ын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа Нийслэл Улаанбаатар хотод дотоод, гадаадын иргэдэд зориулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох хүрээнд 04.01-нд багтаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа "Олон ястны их өргөө"-ний ажлын явцтай танилцсан гэжээ.

  •  Олон ястан, баруун аймгуудын онцлогийг харуулсан бүс.
  • Мазаалай говийн аймгуудын онцлогийг харуулсан бүс • Цаатан, Хөвсгөл аймгийн онцлогийг харуулсан бүс
  • Мөстлөгийн үеийн амьтадын хөшөөт дурсгалууд
  • Аймгийн тус бүрийн онцлогийг харуулсан 21 гэр гэсэн 5 хэсгээр хийгдэж байна.

Мөн Чингис хааны 46 метр эш хөргийг байрлуулсан бүтээн байгуулалтыг 2024 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөлттэй байна гэв.