НӨАТ-ын сугалааны 90 сая төгрөгийн супер азтан тодорчээ

НӨАТ-ын сугалааны 90 сая төгрөгийн супер азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр явагдаж, 90 сая төгрөгийн супер азтан тодорчээ. Супер шагналын сугалааны дугаар 34462914.  Энэ удаагийн тохиролд  2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт  хамрагдсанаас:

  • 10 сая төгрөгийн 4
  • 5 сая төгрөгийн 17
  • 1 сая  төгрөгийн 244
  • 100 мянган төгрөгийн 2426
  • 30 мянган төгрөгийн  24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо.
  • Үндсэн сугалааны дугаар 01607208.