Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа “Сайжруулсан шахмал түлш”-ний угаарын хийд иргэд хордох, амь насаа алдсан тохиолдолд гарсаар байна. Тухайлбал энэ оны аравдугаар сарын 02-ны өдрөөс арван нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн 375 өрхийн нийт 887 хүн /489 том хүн, 398 баг насны хүүхэд/ угаарын хийд хордож, 9 хүн /насанд хүрсэн 5 хүн, баг насны 4 хүүхэд/ амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас энэ долоо хоногт мэдээллээ.
-ЗАРИМ ӨРХҮҮД САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНС, НУРМЫГ ГЭРЭЭСЭЭ ГАРГАН ХОНОЖ БАЙНА-
Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Үхлийн аюултай хорт хий гэж судлаачид тодорхойлж байна. Угаарын хий нь түлшийг шатааж эхлэх болоод шаталт дуусах үед хамгийн их ялгардаг байна. Иймд хотын гэр хорооллын зарим айлууд унтахаасаа 2 цагийн өмнө галлагаагаа зогсоож, тухайн шатсан түлшний үнс, нурмыг гэрээсээ гаргаад унтаж байгаа бол, зарим айлууд баг насны хүүхдээ өөр газар хонуулах тохиолдол ч байгаа аж.
-“БҮХ ТӨРЛИЙН ЗУУХАНД ТОХИРНО” ГЭСЭН ЗААВАРТАЙ Ч НИЙТ ӨРХИЙН 65 ХУВИЙНХ НЬ ЗУУХ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЭВ-
Утаанаас салах нь Улаанбаатар хотын өмнө тулгамдсан яаралтай шийдвэрлэх асуудал мөн. Харин иргэдийн амь насыг эрсдэлд оруулж, туршилт судалгаа муу бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу. Учир нь цаашид хэдэн иргэн угаарын хийн улмаас амиа алдах нь одоогоор тодорхойгүй байна. Статистик мэдээллээс харвал өдөрт дунджаар 20 гаруй иргэн “угаарын хийд хорлоо” гэж эмнэлгийн байгууллагад хандаж байна. Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх зааврын талаар өмнө нь иргэдэд ухуулга сурталчилгаа хийгээгүй.
Мөн тус түлшний уутан дээр “бүх төрлийн зууханд тохирно” гэсэн нь иргэдийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байна гэж зарим хүмүүс өгүүлж буй. Учир нь хотын орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлэл өгөхдөө Улаанбаатар хотын нийт өрхийн 65 хувийнх нь “зуух” шаардлага хангахгүй байна гэж мэдэгдсэн. юм
Энэ бол тооцоо судалгаа маш муу хийж, иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсний илрэл юм.
-АГААРЫН ЧАНАР САЙЖИРСАН УУ-
Үнэндээ шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэгэхээр угаарын хийд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх мэдээлэл бүрт олны шүүмжлэлийн бай болоод байгаа Хотын дарга С.Амарсайхан, Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ганбаатар нар бол санаачлагч нь биш. Харин зарим эх сурвалжийн мэдээлэлд Улаанбаатар хотын агаарын чанар сайжраагүй талаар дурджээ. Холбоотой мэдээллийн ЭНД ДАРЖ үзнэ үү. Утаа алга болоогүй, униар багассан ч угаар нэмэгджээ.
Иргэдийн твиттер хуудастаа нийтэлсэн Улаанбаатар хотын "утаа"-ны тухай постууд
Гэр хороолол руу #утаа маш их байна. pic.twitter.com/1zQNVL9QBd
— Batjir (@bbat_ochir) November 14, 2019
Утаа багассан л даа. Гэхдээ та хэд шиг цэлмэг тэнгэрийн зураг дарж бол чадахгүй л байна. #ЯгОдоо pic.twitter.com/SwnE6yimRN
— ♌ Мартахыг хүсэгч♌ (@OyukaZOyunja) November 14, 2019
Цэцийн даргаас илүү утаа бидний амьдралд ойр асуудал шүү дээ 🙄 pic.twitter.com/7HKbs9gKeF
— Proud Venezuelan 🇻🇪🇻🇪🇻🇪 (@uuganaa_v2) November 7, 2019