Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд гоц халдварт шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд гоц халдварт шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Моринтолгой баг, Цагааннуур тосгоны Зуслан гэх газар болон сумын төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, батлагдсанаар өчигдөр /2023.02.01/-өөс хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдэгдэж буйгаар одоо Ногооннуур сумын 3 багийн нутаг дэвсгэрт 4 голомтод 31 толгой мал өвчлөөд байна. Улмаар өвчний голомтын бүсээр тодорхойлогдсон Цагаанбуур, Батжаргалын гарам, Гурван гатлага болон сумын төвөөс 10 км радиусаас гадагш гарах хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглолов.  Мөн өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах зорилгоор Дулаанхарын худаг, Хавцлын ам, Таван салаа гэх 3 газарт байнгын хяналтын цэг, бусад хөдөлгөөн ихтэй газруудад эргүүл ажиллуулж, сумын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг дайчлахаар болжээ.