Найруулагч Т.Анарын уран бүтээл “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийхээр болжээ. Уг киноны гол дүрд "Рэкетир" киноны Саяны дүрийг бүтээж дэлхийн үзэгчдэд танил болсон Казахстаны жүжигчин Саят Исембаев тоглож, бусад голлох дүрд Монголын жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ нар тогложээ.
Эртний болон орчин цагийн адал явдал хослон гарах энэ кинонд өвөг дээдсээс уламжилж ирсэн соёл, ёс заншлаа алдалгүй сахих ёстой гэсэн санааг залуу үеийнхэний тухай гарах ажээ.