Багануурт баавгайн толгойтой арьс, сарвуу, гахайны толгой, хандгайн арьс, бугын арьс зэргийг хадгалж байжээ

Багануурт баавгайн толгойтой арьс, сарвуу, гахайны толгой, хандгайн арьс, бугын арьс зэргийг хадгалж байжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар агнасан баавгайн арьс илрүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ дагуу шалгахад "Багануур дүүрэгт оршин суух хаягтай 44 настай эрэгтэй "Б" гэгч нь баавгайн толгойтой арьс, сарвуу, гахайны толгой, хандгайн арьс, бугын арьс зэргийг хадгалж байсныг илрүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.