Өнөөдөр /2019.11.11/ нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа зээ охиных нь гарыг түлсэн хариуцлагагүй цэцэрлэгийн талаар мэдээлжээ. Тодруулбал, нэр бүхий цэцэрлэг нь 11 дүгээр сарын 05-ны өдөр гурван настай хүүхдийг унтаагүй гэх шалтгаанаар индүүний өрөөнд оруулан гарыг нь түлсэн гэжээ. Улсын цэцэрлэгт орон тоо байхгүй, хувийн цэцэрлэг нь өндөр төлбөртэй ч ийм эрсдэл дагуулж буйд харамсаж буйгаа хохирогчийн эмээ Д.Б өгүүлжээ.