Ч.Ундрам гишүүний хүүхдээ хүчирхийлж буй бичлэгийг зөвшөөрөлгүй цацсан хэмээн нөхрийг нь 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ

Ч.Ундрам гишүүний хүүхдээ хүчирхийлж буй бичлэгийг зөвшөөрөлгүй цацсан хэмээн нөхрийг нь 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаарх бичлэгийг цахим сүлжээнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Тэгвэл түүнийг эхнэр, хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөл цацсан гэх үндэслэлээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас торгох шийтгэл ногдуулжээ. Тэрбээр энэ талаар "Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар намайг олон нийтэд бичлэг цацсан гээд дахиад зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэлээ. Гэтэл жинхэнэ хүчирхийлэгчийг яасан ч үгүй, бодит баримтыг гаргаж тавьсаар байтал нүдээ аньсаар явна. Ийм шудрага бус байж болох уу. Монголд хүүхэд хүчирхийлэхээр зүгээр юм уу" хэмээн шийтгэх хуудасныхаа зургийг нийтэлжээ.