ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хэрэгт холбоотой 9 мянган жолоочийг эхний ээлжинд шалгана гэдгийг мэдэгдэж байсан билээ. Тэгвэл жолооч нараас тайлбар мэдүүлэг авсан талаар тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг танилцуулах үеэр мэдээллээ.
Х.Нямбаатар "Буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрөгч өдрүүдэд АТГ, ЦЕГ-тай хамтарсан шалгалтын баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, нүүрс тээвэр хийдэг 9000 жолоочийг дуудан, байцаалт авсан. Тэднээс хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл цуглуулсан гэж ойлгож болно. Энэ мэт мөрдөн шалгах үйл ажиллагаа эрчимтэй, хэвийн явагдаж байгаа" гэв.