“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ руу явсан ч эргэж ирээгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-аас Сингапур руу явсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тэрбээр төрийн хамгаалалтаа Солонгост үлдээгээд өөрөө Сингапур руу явсан аж. Улмаар тус улс руу өөрийн зарим хүмүүсээ дуудаж, тэнд цуглаж, хуралдахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.