Автомашиндаа төрсөн эмэгтэйн нөхөр "Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн бол эмч "нярай бага жинтэй төрсөн учир дэмжих эмчилгээ хийж байгаа" гэв

Автомашиндаа төрсөн эмэгтэйн нөхөр "Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн бол эмч "нярай бага жинтэй төрсөн учир дэмжих эмчилгээ хийж байгаа" гэв

"Өргөө амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. 

Энэ талаар тус эмнэлгийн эмч нар "Үйлчлүүлэгч нь өвдөлт өгснөөс гурван цагийн дараа эмнэлэгт ирсэн. Энэ үед төрөлтийн хоёрдугаар үе эхэлж, ургийн толгой цухуйсан байсан учир автомашинд эх барихаас өөр арга байгаагүй. Шаардлага арга хэмжээг мэргэжлийн дагуу явуулсан" гэдгийг тодотгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл автомашиндаа амаржсан иргэний нөхөр А-тай холбогдож, болсон үйл явдлын талаар тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.  

Харин цахим сүлжээнд нярайн бие муу, сэхээний тасагт эмчлүүлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тиймээс энэ талаар эрүүл мэндийн байгууллагаас лавлахад "Нярай 2,3 кг жинтэй буюу бага жинтэй төрсөн. Тиймээс дэмжих эмчилгээг хийж байна. Сэхээнд орсон гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл" гэв.