“Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн тул машинд төрүүлсэн”

“Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн тул машинд төрүүлсэн”

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ 22:00 цагийн орчимд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ талаар холбогдох албанаас, “БЗД-ийн иргэн нь нөхрийнхөө хамт хувийн автомашинаар ирсэн боловч буруу хаалга нь дээр зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Автомашинаа төв зам дагуу байрлуулсан учраас манайхаас хоёр эмч очиж үзлэг хийхэд аль хэдийн төрөх үйл явц эхэлсэн байсан. Иймд автомашинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах ажиллагаа эмнэлгийн ариутгасан орчинд хийсэн. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн бөгөөд эмнэлгээс гарсан. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй” гэв.