Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 134 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/703 тоот захирамж , Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны 1/798 тоот албан бичиг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/200 тоот тушаал тус тус үндэслэн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 07 дугаар сарын 18-ны өдрийн А/56 тоот тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн баталж үндэсний шигшмэл хурдан морьдын “Их хурд 8” төвийн бүсийн уралдааны хурдан морь уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд эцэг эхээсээ төөрөх, орхигдсон тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2019 оны 07 дугаар сарын 19-21 өдрүүдэд Хуй долоо худагт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа.
Хурдан морь уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулсан.
- Уралдаанч хүүхдийг болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн мэдээллийн сан болох abile мэдээллийн санд наадмын мэдээллийг үүсгэн уралдах хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэж, уралдаанд оролцох уралдаанч хүүхдийг гараа бүртгэлийн картаар бүртгэсэн. Уг уралдаанд 3 насны морьд уралдсан бөгөөд 153 морь, 95 хүүхэд бүртгүүлсэн.
- Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор уяачидтай эцэг эх зөвшөөрлийн гэрээ байгуулсан тухай лавлаж дахин зөвшөөрлийн хуудсыг 60 уяачаар бөглүүлж, гэрээ байгуулсан.
- Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг анхаарах, хянах зорилгоор Монголын уяачдын холбоо Мөнгөн гүүр эмнэлэгтэй гэрээ байгуулсны дагуу 58 хүүхэд урьдчилан сэргийлэх эмнэлгийн үйлчилгээнд хамруулсан.
- Уралдааны үед хэрхэн уралдах талаар санамж бэлтгэж уралдаанч хүүхдүүдэд тараасан. Уралдааны үед малгай авахгүй байхыг анхааруулж уралдааны явцад 6 хүүхэд малгай тайлсан байдалтай уралдаж ирснийг уралдааны дугаарын дагуу шүүж дараагийн уралдаанд оролцуулахгүй байх талаар сануулсан.
- Хүүхдийг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор МИГ даатгалтай хамтран ажилласан бөгөөд энэ удаагийн уралдаанд оролцсон 1 хүүхэд даатгал хийгдээгүй байсан бөгөөд даатгалд хамруулсан.
- Уралдаан болгоны гараа дээр уралдаанч хүүхдийг бүртгэж, стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавих, хүүхдийн эрүүл мэнд биеийн байдалд хяналт шалгалт хийж 87 хүүхдийг уралдаанд оролцуулсан.
- Нийт уралдаанд 153 морь бүртгэж, 95 уралдаанч хүүхэд бүртгүүлж 87 нь гараанаас гарсан бөгөөд уралдааны явцад хүүхэд унж бэртэх асуудал гараагүй болно.
- Бүртгэлд хамрагдаагүй хүүхэд уралдуулах зөрчил гарсан бөгөөд зөрчлийг газар дээр нь арилгаж хүүхдийн мэдээллийн дагуу уралдаанд 6 хүүхдийг бүртгэсэн.
- Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүднээс 2 төрлийн зөвлөмж, 1 санамж нийт 400 гаруй тараах материалыг тараасан.
Наадмын 2 өдрийн хугацаанд эцэг, эхчүүд, иргэдэд хандан баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, төөрөхөөс болон аливаа ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг сануулан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх зорилгоор наадмын 2 өдөр хүүхэд хамгааллын түр байрыг ажиллуулж 300 иргэнд хүүхдийн эрхийн тухай хууль болон зөвлөгөө мэдээллийг түгээн ажилласан. Мөн хүүхдийн төөрч орхигдохоос урьдчилан сэргийлж 1000 ширхэг эцэг эхийн дугаарыг тэмдэглэх зориулалттай гарын бугуйвчийг тараасан. Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 3 төрлийн зөвлөмжийг тараасан.