Ичиножёо А.Ичинноровын хэргийг хэлэлцэж, барилдах эрхийг нэг сар хасжээ

Ичиножёо А.Ичинноровын хэргийг хэлэлцэж, барилдах эрхийг нэг сар хасжээ

Мэргэжлийн сүмогийн маэгашира, Ичиножёо А.Ичинноровын хэргийг Сүмо бөхийн холбоо өчигдөр /2022.12.26/ хэлэлцэж шийдвэр гаргажээ.

Тодруулбал, түүнийг сүмоч Минато оякатагийнхаа гэргийд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар хүрсэн байж болзошгүй хэмээн Ёс зүйн хорооноос Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан билээ. Тэгвэл Сүмо бөхийн холбооноос Монголын бөх Ичиножёод ирэх оны нэгдүгээр сарын тэмцээнд барилдуулахгүй байх шийтгэл оноожээ. Ингэхдээ хүний биед гар хүрсэн хэргээр биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушын газар орсон гэж шийтгэсэн талаар мэдээлсэн байна. Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар гараа татаж байгаад хүрчихсэн бөгөөд таван жилийн өмнөх хэрэг гэжээ.




Өнөөдөр цэлмэг байна

14 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

15 цагийн өмнө