Туркийн тогооч Нусрет Гокче Аргентины шигшээ багийн тоглогчидтой хамт баярлаж буй зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /FIFA/ ДАШТ-ий финалын тоглолтын дараа Нусрет Гокче тоглолтын талбай руу хэрхэн “нэвтэрсэн” талаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Учир нь сүлжээ ресторан эзэмшиж, стейк дээрээ давс цацдаг театрын арга барилаараа “Salt Bae” гэгддэг Нусрет Гокче финалын тоглолтын дараа Аргентины шигшээ багийн тоглогчидтой хамт авахуулсан видео, гэрэл зургийг Instagram хуудсандаа нийтэлсэн юм.
Мөн тэрээр дэлхийн аваргын цомыг барин зургаа авахуулжээ. FIFA-ийн вэб сайтад бичсэнээр, ДАШТ-ний цомд зөвхөн өмнөх ялагч, төрийн тэргүүнүүд зэрэг "сонгомол бүлэг хүмүүс" л хүрч болдог байна.
Эх сурвалж: CNN