Дэлхийн алдарт хөлбөмбөгч Кристиан Роналдо Саудын Арабын Аль-Наср багтай долоон жилийн гэрээ хийхээр болжээ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Манчестр Юнайятад баг Кристиан Роналдотай байгуулсан гэрээгээ цуцлах гэж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, Кристиан Роналдог Диэрс Моргантай маргалдсаны дараа гэрээгээ цуцлахаар болсон юм. Үүний дараа Роналдо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төвлөрч байсан бол одоо ийнхүү Саудын Арабын Аль-Наср багт харьяалагдахаар болж байна.
Роналдо эхний хоёр жилд тоглогчоор, үлдсэн таван жилийн хугацаанд Саудын Арабын нүүр царай болж магадгүй байна. Энэ нь 2030 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Саудын Араб улс авахад нөлөөлөх зорилготой юм. Тэрбээр тус багт орсноор улиралд 200 сая еврогийн орлоготой байх аж. Роналдо өдгөө тус улсад очсон бөгөөд гэрээг байгуулах нь тодорхой байна.
М.АРИУНАА