Товчин зайтай чихэр залгиж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарч байгаа талаар анхаарууллаа

Товчин зайтай чихэр залгиж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарч байгаа талаар анхаарууллаа

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдийн бэлгийн багцад төрөл бүрийн тоглоомыг хийж өгснөөс үүдэн товчин зайтай чихрийг залгих эрсдэлтэй байгаа талаар ЭХЭМҮТ-өөс анхааруулга өглөө.

ЭХЭМҮТ-ийн зөвлөмжид, "Эцэг, эхчүүдийн анхааралд! Хүүхдийн шинэ жилийн бэлгэн дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж, хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэл их байна. Тиймээс ийм төрлийн бэлгийг хүүхдэдээ битгий бэлэглээрэй. Чихэргүй шинэ жил хийцгээе." хэмээн уриалж байна.

Бидний номер нэг мөрдөх дүрэм бол ЧИХЭР БОЛ БЭЛЭГ БИШ. Хэн яагаад гэдгийг мэдэхгүй ч хүүхдэд чихэр бэлэглэх ёстой, чихэр идсэн хүүхэд л илүү аз жаргалтай болох юм шиг буруу ойлголт нийгэмд олон жилийн турш байсаар л байна.

Бидний гаргадаг хамгийн том алдаа бол хүүхдийг чихрээр урамшуулж, хайраа илчилдэг явдал. Шинэ жил, хүүхдийн баяр, тэмдэглэлт өдрөөр хүн бүр л хүүхдүүдэд чихэр, амттан бэлэглэнэ. Энэ нь эргээд хүүхдэд ямар их хор хөнөөл авчирдаг гэдгийг бүр сүүлд нь ухаардаг. Хэрэв таны хүүхэд чихрийн амтад орсон бол шууд хориглох бус хоолны дараа 10-20 мин дараа дессерт маягаар өгөх нь хамгийн зөв ба чихэр идсэнээс хойш хамгийн багадаа 15 мин дараа шүдээ угааж хэвших юм. Хоорондын зай чухал шүү. Бид уснаас өөр зүйл ууж идсэний дараа шүдээ шууд угааснаар шүднийхээ пааланг гэмтээх эрсдэлтэй байдаг учир та хүүхдэдээ анхнаас нь зөв хэвшил суухад нь туслахыг мөн ЭХЭМҮТ-ээс зөвлөж байна” гэв.