Оторт яваад сураггүй болсон 36 настай, эрэгтэйг хаваржаанд малаа хотлуулr байхад нь эсэн мэнд олжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал баг, “Зүүн даваа” гэдэг газарт малчин Т, “Портер” загварын автомашинтай арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагийн орчим малаа оторлож яваад сураггүй болсон тухай мэдээллийг 21:05 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Т /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас 22:40 цаг хүртэл зохион байгуулж, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т Хангал багийн “Жунцай” гэдэг газар малчин Э-ийн хаваржаанд малаа хотлуулсан байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгүүлч: М.Ариунаа