З.Энхболд, А.Адъяасүрэн нараас "байцаалт, мэдүүлэг" авахаар АТГ-аас тэднийг дууджээ

З.Энхболд, А.Адъяасүрэн нараас "байцаалт, мэдүүлэг" авахаар АТГ-аас тэднийг дууджээ

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас өнгөрсөн долоо хоногт зарласан. Иймд эдгээр хүмүүс АТГ-т очиж, “тайлбар, мэдүүлэг” өгч эхэлсэн байгаа юм.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт мэдүүлэг өгсөн бол, өнгөрөгч Ням гараг /2022.12.18/-т тэрээр хувийн батлан даалт гаргаад БНСУ руу явсан хэрэг гарсан. Харин түүнийг “зугтсан” гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй. Мөн тус 17 хүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Ө.Шижир, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын нэр орсон. Тэгвэл "З.Энхболд, А.Адьяасүрэн нарын хүмүүсийг АТГ-аас дуудсан бөгөөд, тэд өнөөдөр эсвэл маргааш тус газарт очиж байцаалт өгч" магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө