ВИДЕО: Жагсагчдын гэрийг албадан буулгахаар автомашинуудыг талбайд оруулжээ /ШУУРХАЙ/

ВИДЕО: Жагсагчдын гэрийг албадан буулгахаар автомашинуудыг талбайд оруулжээ /ШУУРХАЙ/

Энэ сарын 04 /2022.12.04/-ны өдөр эхэлсэн "Нүүрсний" хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг цөөн тооны иргэд өнөөдөр 17 дахь өдөр нь үргэлжлүүлж байна.

Тэгвэл хотын дарга эхний ээлжид жагсагчдад хоёр гэр барих зөвшөөрөл олгоод байсан бол жагсаалын 13 дахь өдөр НЗДТГ-аас дахин хоёр гэр нэмж барьж өгсөн юм. Харин тус орчимд жагсаалын зорилгогүй зарим иргэд цугларч, нийгмийн хэм хэмжээ алдагдаж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.12.20/ хоёр гэрийг буулгахаар автомашинуудыг төв талбайд оруулжээ.

ВИДЕО: