С.Эрдэнэ АН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УДШ-д ханджээ

С.Эрдэнэ АН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УДШ-д ханджээ

С.Эрдэнэ Ардчилсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн цахим хуудаст улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлаар Ардчилсан намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай өргөдөл С.Эрдэнээс ирүүлснийг мэдээлжээ. Тус өргөдөлд "2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнээс “Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлийг гаргасан" гэжээ.