Ардын чуулган намыг улс төрийн намд бүртгүүлэх хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлжээ

Ардын чуулган намыг улс төрийн намд бүртгүүлэх хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлжээ

Иргэн Ш.Сайхансамбуу Ардын чуулган намыг улс төрийн намд бүртгүүлэх хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. 

Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Сайхансамбуугаас “... Ардын Чуулган Нам нь 2021.04.04-ний өдөр байгуулагдаж, Их хурлаа хийсэн. Улс төрийн намын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхээс ирүүлсэн баримт бичиг бүрдэл хангах, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21, 26, 01, 29 дүгээр  тогтоолын дагуу бичиг баримтыг засаж, бүрдүүлэн Ардын Чуулган Намыг бүртгүүлэх хүсэлтээ уламжилж байна. АЧН нь 1155 гишүүний бүртгэлтэй. Та бүхэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.