Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон албан тушаалтны хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ

Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон албан тушаалтны хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ

Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон албан тушаалтанд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Тус албан тушаалтны буруутай шийдвэрээс үүдэн үер бууж айлууд усанд автан их хэмжээний хохирол амссан байна. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг 22 хэргийг АТГ өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.