Булган аймгийн прокурорын газраас Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Т, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн М нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй байхад төлбөрийг бүрэн шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.