ВИДЕО:  Эгч дүү тамирчид Монгол Улсын усанд сэлэлтийн рекордыг шинэчлэн тогтоолоо

ВИДЕО: Эгч дүү тамирчид Монгол Улсын усанд сэлэлтийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны арванхоёрдугаар сарын 13-18 өдрүүдэд зохион байгуулсан 16 дахь удаагийн Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн эгч дүү тамирчид амжилттай оролцож, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
 
Тэмцээний хоёр дахь өдөр эгч дүү тамирчид болох олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр уралдаж, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
 

Б.Энххүслэн жилийн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмбэлэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секунд хоцорчээ. 

Харин түүний дүү Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 
 
ВИДЕО: 
 



Өнөөдөр цэлмэг байна

15 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

16 цагийн өмнө