ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр тооцож, хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулжээ

2022-12-19 22:16

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор болжээ

Д.Мөнх-Эрдэнийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" тауерийн дугаар тоот хаягтай орон байранд хэргийн газрын үзлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.

2022-12-19 17:49

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн ажлын байранд хэргийн газрын үзлэг хийжээ

Д.Мөнх-Эрдэнийг  2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яам руу нэвтрэхийг завдаж Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудыг үг хэлээр доромжилж биед нь халдсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үг хэлээр доромжилж, заналхийлсэн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцож, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн ажлын байр болох Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" тауерийн дугаар тоот хаягтай орон байранд хэргийн газрын үзлэг хийжээ.

2022-12-19 16:25

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр тооцож, хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулжээ

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг АТГаас шалгаж байгаа бөгөөд мөн зөрчлийн хэргээр шалгагдаж байхдаа согтуурч, амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-ны өдөр албадан эрүүлжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг  2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яам руу нэвтрэхийг завдаж Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудыг үг хэлээр доромжилж биед нь халдсан. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг үг хэлээр доромжилж, заналхийлсэн зэрэг үндэслэлээр сэжигтнээр тооцож, түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан байна.

2022-12-19 10:25

Д.Мөнх-Эрдэнийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд мөн зөрчлийн хэргээр шалгагдаж байхдаа согтуурч, амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн эрүүлжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийг эрүүлжүүлэн саатуулсан нь өдгөө олны анхаарлыг татаад байна. Зарим иргэд цахим сүлжээнд "Түүнийг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль хүчний байгууллагаас албадан саатуулж, эрүүлжүүллээ" гэх мэтээр байр сууриа илэрхийлж байгаа юм. 

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух  Ерөнхий консулаар ажиллаж байхдаа "Дипломат эрхээ хэтрүүлэн ашиглаж, дипломат дугаартай автомашиныг Хятад иргэдэд худалдсан" зэрэг  хэргээр АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. 

Улмаар шалгагдаж байх хугацаандаа удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг зөрчил гаргасан байна. Мөн цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгах явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ алба хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлага, мэдээллийн дагуу түүнийг эрүүлжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.