"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод “Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-ээс нийт 1,455,603,225 төгрөгийг, мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг Хангайн Уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ээс 1,257,000,000 төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.