Португалийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фернандо Сантос дасгалжуулагчийн ажлаа өгчээ

Португалийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фернандо Сантос дасгалжуулагчийн ажлаа өгчээ

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ний шигшээ наймд шалгарсан ч, финалын тоглолтод Мароккогийн багт 1:0-ээр хожигдсон Португалийн дасгалжуулагч Фернандо Сантос шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгч буйгаа өчигдөр /2022.12.15/ мэдэгдсэн байна.

Тэрээр мэдэгдлийнхээ үеэр, “Шигшээ багийн дасгалжуулагч байх, эх орноо төлөөлөх нь ховор завшаан гэдгийг хүлээн зөвшөөрч, талархсан сэтгэлээр dn багаа орхиж байна. Энэ бол миний биелсэн мөрөөдөл, зорилго минь байлаа. Би 2014 оноос хойш хамтран ажилласан бүх тоглогчдодоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хамт олон, холбоо, хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Эцэст нь би Португалийн хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Би одоо шигшээ багийг дэмждэг сая, сая хүмүүсийн нэг адил байх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр цэлмэг байна

12 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө