АНУ-д болсон “Экскалибур кап” тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн спортын дэд мастер С.Намуунжаргал Туркийн Анталия хотод болох спортын гимнастикийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дасгалжуулагчийн хамт оролцох эрхээ авчээ.
Гэвч өсвөрийн баг тамирчид шигшээ багт байдаггүй учир төсвийн дэмжлэг авдаггүй, аливаа тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн бэрхшээлтэй учирдаг тул энэ удаа С.Намуунжаргал тэмцээний зардал болох санхүүгийн дэмжлэгийг монголчуудаасаа хүсэж байгаа аж. Тэрбээр дасгалжуулагчийн хамт дээрх тэмцээнд явах бөгөөд нийт шаардлагатай зардал нь 15 сая 422 мянга 480 төгрөг болж байгаа юм байна. Спортын дэд мастер С.Намуунжаргал нь Д.Хадбаатар аварга буюу олны нэрлэж заншсанаар Хадаа аваргын зээ охин юм.
Хандивын данс: Хаан банк 5041142419, ээж Х.Уранзаяа Холбогдох утас: 96116858, дасгалжуулагч Л.Мөнхзаяа 99272888