Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан хойшилжээ. Тодруулбал, Монголын Үндэсний Бөхийн Холбоо SPS телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны гуравдугаар шат буюу шигшээ 8 багийн эхний тойргийн барилдаан өчигдөр эхлэх байсан боловч тус барилдаанууд 2-р сар хүртэл хойшилж байгааг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгджээ.