Казахстаны нийслэл Астанад болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тус тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчид дахин дөрвөн медаль хүртжээ.
Тухайлбал,
- эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд,
- эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө,
- эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр,
- 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэд боллоо.